Муушиг · Android тест
Google Play дээр гаргахын тулд 12 хүн 14 хоног дараалан тест хийсэн байх ёстой. Хоёр алхам, нэг минут.
Хамгийн чухал: хоёр алхмыг ижил нэг Google дансаар хийнэ — Android утсандаа ашигладаг дансаараа. Өөр данс хольвол ажиллахгүй.
Бүлэгт нэгдэх
Нээгээд Join group товчийг дарна. Google данс шаардана.
Google бүлэгт нэгдэхТестер болох
Мөн л тэр дансаараа нээгээд Become a tester дарна.
Тестерээр бүртгүүлэхGoogle Play-ээс суулгах
Алхам 2-ын хуудсан дээр тестер болсны дараа Download it on Google Play холбоос гарч ирнэ. Түүгээр орж аппаа суулгана.
14 хоног утсандаа үлдээх
Аппыг 14 хоногийн турш устгахгүй байх нь л хэрэгтэй. Хааяа нээж тоглоход бүр сайн — онлайн ширээ хүнтэй байх тусам сонирхолтой. 14 хоног дууссаны дараа хүсвэл устгаж болно.
Алдаа гарвал
- «Content unavailable» — та нэвтрээгүй, эсвэл өөр Google данс руу нэвтэрсэн байна. Гарч, зөв дансаараа орно уу.
- «App not available» — Алхам 1-ийг хийгээгүй байна, эсвэл бүлэгт нэгдсэн мэдээлэл Google Play руу хараахан хүрээгүй байна. Хэдэн минут хүлээгээд дахин оролдоно уу.
- Зөвхөн Android. iPhone дээр энэ тест ажиллахгүй — доорх App Store холбоосоор суулгана уу.
Google Play эдгээр мэдэгдлийг таны хэл дээр харуулдаг тул утсан дээр чинь өөр үгээр бичигдсэн байж болно.
Аппын тухай
- Зөвхөн монгол хэл дээр. Өөр хэл байхгүй.
- Офлайн дадлага: дөрвөн боттой, интернэтгүй ч тоглоно.
- Онлайн: бүртгэлгүй. Нэрээ оруулаад л болно — нууц үг, имэйл хэрэггүй.
- Ширээн дээр эможи, богино зурвас. Зохисгүй зурвас, тоглогчийг мэдэгдэх, блоклох боломжтой.
- Зар сурталчилгаа, төлбөр, трекер байхгүй. Зөвхөн интернэт хандалт шаардана.